Өнөөдөр Өмнөд Солонгосын парламентад Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалт болж байна. Парламентын чуулган эхлээд байгаа ч санал хураалтаас өмнөх хэлэлцүүлэг өрнөж байна.
Энэ хооронд Өмнөд Солонгосын фермерүүд Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс албан тушаалаасаа огцрохыг шаардан жагсаал хийж байгаа ч цагдаа нар тэднийг нийслэл Сөүл хотод нэвтрүүлэхгүй замыг нь хаасан байна.
Өмнөд Солонгосын фермерүүдийн лиг бүлгийн гишүүд Кёнгидо аймгийн Сувон хотод цугларцгаан нийслэлийн зүг хөдөлцгөөсөн байна. Фермерүүд трактортой жагсаал хийж байсан ч цагдаа нар нийслэл рүү орох зөвшөөрөл өгөөгүй байна. Сувон нь нийслэл Сөүл хотоос нэг цаг орчим явах зайд оршдог юм.
| Өмнөд Солонгосын хууль сахиулагчид нийслэл хотдоо аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ | ||
| Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.