Шууд Chart

7000 өрх цахилгаангүй болжээ

2016-12-09 15:19:56

АНУ-ын Орегон мужийн Портленд, Клакамаст цас, бороо холилдон орж, шуурга ихтэй байгаагаас болж багагүй асуудал үүсгэсэн байна.

Портлендэд цас ихээр орсноос болж халтиргаа гулгаа ихсэн замууд битүү түгжрэлтэй болсон байна. Хөрш Клакамаст цасан шуурганаас болж 7 мянган өрх айлын гэрэл цахилгаан тасарсан байсныг хэсэгчлэн сэргээгээд байгаагаа "Портлен Женерал Эликтрик" компаниас мэдэгдэж байна.

Цаг уурчид ирэх өдрүүдэд ч цаг агаар таагүйрч,  хүйтрэхийг анхааруулж байна. Цас, борооноос  болж олон сургууль, цэцэрлэг хаалгаа барихад  хүрчээ.

Мөн Вашингтон мужийн Кларк тойргийн Ванкувер хотод цаг агаар таагүйрхэж цас орсон байна. Хүчтэй салхи шуурга дагалдсанаас болж модод унаж, хоёр ч хүн гэмтэж, бэртсэн мэдээтэй байна. Вашингтон мужийн Олимпид ч ийм байдалтай байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

7000 өрх цахилгаангүй болжээ   
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй