Шууд Chart

Малчид био түлш үйлдвэрлэж эхэлжээ

2016-12-09 16:03:28

Баян-Өлгий аймгийн хэсэг малчин нэгдэж, малын өтөг бууцыг боловсруулан био түлш үйлдвэрлэж эхэлжээ. Ингэснээр тэд жилдээ 100 сая төгрөгийн орлоготой ажиллах болсон байна. Энэ бол хөдөө орон нутагт инновацийг нэвтрүүлэхээр туршсан анхны туршилтын үр дүн юм. “Өнөөдөр мэдлэгт суурилсан инновацийг хөдөө орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх боломж байна вэ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Манай улсын эрдэмтэн судлаачдын ихэнх нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, шинэ бүтээл гаргах туршилтыг хийж байна. Эрдэмтдийн судалгааны ажлыг малчдын ахуй амьдралтай холбосноор бидний олон жил ярьж байгаа мэдлэг инноваци жинхэнэ утгаараа биелэх юм гэдгийг энд ирсэн хүмүүс ярьж байлаа. Ингэхийн тулд инновацийн тухай ойлголтоо сайжруулж, хууль эрх зүйн орчноо нээлттэй болгох хэрэгтэй байна.

Манай улсын эрдэмтэд хүнс хөдөө аж ахуйн салбарт олон туршилтыг амжилттай хийсэн байдаг. Тухайлбал, мал эмнэлгийн салбарын судлаачдын хийсэн дөрвөн туршилт шинэ нээлт болж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 64 төрлийн малын эмчилгээний вакцин, оношлуурыг шинээр туршиж, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ. Үүнээс гадна үр тариа, төмс, хүнсний ногооны олон шинэ сортыг эх орныхоо хөрсөнд туршиж, баталгаажуулсан байдаг. Тодруулбал, Монгол эрдэмтдийн бүтээсэн “дархан”-ны шинэ сортоос өнгөрсөн намар тариаланчид өндөр ургац авсан гэх мэт. Эрдэмтдийнхээ энэ бэлэн бүтээгдэхүүнийг бид зах зээлд нэвтрүүлж, өргөн хэрэглээнд ашиглаж чадахгүй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байна.

Мэдлэгт суурилсан инноваци нь энгийн зүйл. Жишээ нь, ХАА-н сургуулийн багш нар намар модны үрсэлгээг суулгаж, тариад хавар аж ахуйн нэгжүүдэд борлуулснаар гурван тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллажээ. Мөн БНХАУ-д малын өтөг бууцнаас био түлш буюу газ гаргаж авах аргыг өргөнөөр ашигладаг байна. Өөрөөр хэлбэл, малчны хотонд олон төрлийн үйлдвэрлэл эрхлэх боломж байгааг тэд хэлж байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малчид био түлш үйлдвэрлэж эхэлжээ  
Үзсэн: 3293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
М [203.206.4.xxx] 2016-12-10 09:03
Энэ бичсэн зүйлээс санаа авч том суурин, хотуудын ойролцоо оршдог малчдыг аргал, хомоол түүж түлш үйлдвэрлэн зардаг болгох хөдөлгөөн өрнүүлвэл болох юм биш үү???
Зочин [202.9.43.xxx] 2016-12-10 08:09
Манай ШУны эрдэмтэд ажилтнууд цаасан дээр бичээд суухаар малчдад хэрэгтэй онолоо амьдрал болгох тоног төхөөрөмж хийж нэвтрүүлэгч.сайн хийвэл үйлдвэрлэгч олдоно.

Бидэнтэй нэгдээрэй