Шууд Chart

"Бондын үр өгөөж" семинар боллоо

2016-12-09 17:38:09

Монголын хөрөнгийн бирж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран  үнэт цаасны зах зээлээс хөрөнгө босгох боломжийг сурталчилсан “Бондын үр өгөөж“ сэдэвт сургалт, семинарыг 2016 оны 12 дүгээр сарын 09-ний өдөр МХБ-ын байранд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад МҮХАҮТ-ийн гишүүн болон хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох сонирхолтой 20 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хамрагдаж компанийн бонд хэрхэн гаргах, түүний ач холбогдол, үнэт цаасны зах зээлийн талаар мэдээлэл авч цаашид үнэт цаас гаргах талаар хамтран ажиллахаар болов.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Бондын үр өгөөж" семинар боллоо  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй