Шууд Chart

Амиа золиослогч эмэгтэйчүүдийн дэлбэрэлт 56 хүний аминд хүрчээ

2016-12-10 13:16:54

Нигерийн зүүн хойд хэсэгт болсон дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 56 хүрээд байна. Үүний өмнө 30 хүн амь үрэгдэж, 60-аад хүн хүнд, хөнгөн шархадсан тухай мэдээлж байсан.

Эндээс ирж байгаа мэдээгээр өчигдөр Мадагали хотын хүнсний барааны зах дээр хоёр дэлбэрэлт болсон. Эрх баригчид дэлбэрэлтийг тус улсад маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Боко Харам” бүлэгтэй холбоотой амиа золиослогч эмэгтэйчүүд үйлдсэн гэж таамаглаж байна. Амиа золиосолсон хоёр эмэгтэй хоёулаа сургуулийн сурагч байжээ.

“Боко Харам” бүлэг Нигерийн хойд болон зүүн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэг. Бүлгийн байлдагчид хөрш зэргэлдээ орших Камерун, Нигер, Чад улсын нутаг дэвсгэрт бас халдлага үйлддэг. “Боко Харам” бүлэг өөрийн хяналтандаа авсан газар нутагт шариатын хууль дүрэм тогтоохыг, ялангуяа Нигерийн нутаг дэвсгэрт исламын халифат байгуулахыг эрмэлздэг.

2009 оноос хойших хугацаанд “Боко Харам” бүлгийн байлдагчид 20-иод мянган хүнийг хороож, хэдэн арван мянган хүнийг хулгайлаад байна. “Боко Харам” бүлэг 2015 оны гуравдугаар сард “Исламын улс” террорист бүлэгт үнэнч гэдгээ тангараглаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Амиа золиослогч эмэгтэйчүүдийн дэлбэрэлт 56 хүний аминд хүрчээ  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй