Өчигдөр Өмнөд Солонгосын парламент Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, итгэл үзүүлэхгүй байхаар болсон. Парламент ийм шийдвэр гаргаснаар Ерөнхийлөгч Пак Гын Хэ үүрэгт ажлаасаа түр түдгэлзэж, Ерөнхийлөгчийн эрх мэдэл Ерөнхий сайд Хван Гё Ан-д ирж байна.
Одоо тус улсын Үндсэн хуулийн шүүх зургаан сарын дотор итгэл үзүүлэхгүй байхаар болсон нь хууль ёсны гэдгийг тогтоож, шийдвэр гаргах ёстой. Хэрвээ Үндсэн хуулийн шүүхийн есөн шүүгчийн зургаа нь л итгэл үзүүлэхгүй байхаар болсныг хууль ёсны гэж үзэх тохиолдолд Пак Гын Хэ Ерөнхийлөгчөөс огцорч, энэ шийдвэр гарснаас хойш 60 хоногт улс оронд Ерөнхийлөгчийн хугацаанаас өмнө сонгууль болно.
Хэрвээ шүүх парламентын шийдвэрийг хууль бус гэж үзэж, буцаах аваас Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн албандаа эргэн орно.
| Пак Гын Хэ-д итгэл үзүүлэхгүй байхаар зарласан нь хууль ёсны гэдгийг шалгана | ||
| Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.