Шууд Chart

Сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлож байна

2016-12-10 14:37:01

Манай улс 400-гаад мянган толгой тэмээ, харин 600-гаад мянган сарлагтай. Өнөөдөр манай малчид сарлагийг гэхэд л зөвхөн мах сүү, түүнчлэн ширийг нь авч тушаах байдлаар ашиг шимийг нь хүртэж ирсэн. Гэтэл сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн яг л ямааны ноолууртай адил үнэлгээ өндөртэй, экспортонд гаргавал ашиг ихтэй бүтээгдэхүүн гэдгийг нь Швейцаричууд сүүлийн 3-н жил зааж сургажээ. Үүний үр дүнд малчдын орлого нэмэгдэж нөгөө талдаа монгол сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн экспортын нэг шинэ төрлийн орлого болж чадсан байна.

Архангай, Баянхонгор, Говь-Алтай, ХовдУвс Завхан зэрэг аймгууд өндөрлөг бүсд оршдог болоод харьцангуй олон сарлагтай. Тэгвэл энэ аймгийн малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд сарлагийн хөөврийг бэлтгэх арга аргачиллыг малчдад зааж өгч тусгай багаж хэрэгсэлтэй ч болгожээ. Мөн тусгай хоршоогоор дамжуулан сарлагийн хөөврийг нь үнэтэй авч, энэ түүхий эдийг нь зөвхөн дотоодддоо бүтээгдэхүүн хийгээд гадагш нь гаргадаг үйлдвэрүүдэд шууд бэлтгэн нийлүүлдэг тогтолцоонд шилжжээ.

Малчдаас нэг кг сарлагийн хөөврийг 8-9 мянган төгрөгөөр авч байна. Сарлаг хэдийгээр том биетэй ч багахан хэмжээний хөөвөр гардаг. 1 кг бохир хөөврөөс ердөө 25 хувь нь угааж цэвэрлэсний эцэст сая бүтэгдэхүүн үйлдвэрлэхэд үлдэг гээд бодвол гарц их багатай. “Гарц багатай хэдий ч чанар нь ноолуураас илүү” хэмээн "Баялаг өлзий" ХХК-ийн захирал Ж.Өлзий-Бодьжав ярив.

Эдгээр давуу талыг нь түшиглэн бүтээгдэхүүн хийж Европын зах зээлд сарлагийн хөөвөр торомны ноосоор хийсэн 100 гаруй нэр төрлийн бүтэгдэхүүнийг экспортонд гаргадаг болтол нь малчдаас эхлээд үйлдвэрлэгчийг хүртэл Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл чадавхижуулсан байна. Одоо дээр дурдсан аймгийн малчид сарлаг торомны ноосоо тушаагаад байнгын орлоготой. Харин хоршоод нь орон нутагт ажлын байр бий болгож байгаа бол үйлдвэрлэгчид нь гаднаас байнгын захиалгатай гээд монгол хүн мал сүргийнхээ үр шимийг бүрэн хүртэх чадварыг эзэмшүүлж чаджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлож байна  
Үзсэн: 2213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй