Өнөөдөр Хүүхэд залуусын соёл амралтын “Найрамдал” төвд хот, хөдөөгийн оюутан залуус мэтгэлцэхээр цуглараад байна. 2016 оны Үндэсний Аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд 48 багийн 96 мэтгэлцэгч тунан үлдээд байгаа юм.
Эдгээр залуу 20 гаруй их, дээд сургуулийн 30 гаруй клубын 1200 оюутнаас шалгаран үлджээ. Өнөөдрийн тэмцээнд оролцохоор Өмнөговь, Булган, Ховд, Дархан-Уул, Орхон аймгаас оюутан залуус ирээд байна. Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.
Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас жил бүр Оюутны мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Манай улсад энэхүү мэтгэлцээн хөтөлбөр хэрэгжээд 18 жил болж байгаа бөгөөд өнөөг хүртэл олон залуу энэ хөтөлбөрөөс тодорсон байна. Үндэсний аварга шалгаруулах долоо дахь тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Тэд даваа гарагт Үндэсний чуулганаа хийж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.
“Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” нь “Дэлхийн мэтгэлцээний зөвлөл”-д гишүүнчлэлтэй. Бүгд найрамдах Грек улсын Тессалоники хотод он дамжин болж өнгөрсөн Дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах 36 дахь удаагийн мэтгэлцээний тэмцээнд Монгол Улсаа төлөөлж анх удаа “Отгонтэнгэр” их сургуулийн багш, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын удирдах зөвлөлийн гишүүн Ү.Амарбат, тус сургуулийн оюутан Г.Энх-Үйлс нар амжилттай оролцож байжээ.

| Үндэсний аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний 7 дугаар тэмцээн эхэллээ | ||
| Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.