Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн “SINOPEC” корпорацитай хамтран Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулахаар боллоо. Дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилгоор шатах хийн үйлдвэр байгуулж буйг албаныхан онцолж байна. Эл үйлдвэр нь эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилд 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглах аж. Өөрөөр хэлбэл, жилд өнөөдрийн ханшаар нэг тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрсийг ашиглах юм байна. Мөн энэ хэмжээний үйлдвэр болон түүний салбар аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 20 мянга орчим хүн ажлын байраар хангахаар төлөвлөжээ. Манай улс хүрэн нүүрсийг боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурийг тавих ач холбогдолтой юм байна.
Шатах хийн үйлдвэр байгуулна | ||
Үзсэн: 1808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.