Шууд Chart

БНСУ-ын иргэд ерөнхийлөгч Пак Гын Хэ-г шууд огцруулахыг шаарджээ

2016-12-11 16:00:23

Өнгөрөгч баасан гарагт Өмнөд Солонгосын парламентад Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан. Санал хураалтаар парламентийн 234 депутат итгэл үзүүлэхгүй байхын төлөө санал өгснөөр Солонгын парламент ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэхгүй байхыг дэмжсэнээр ерөнхийлөгчийн бүрэн  эрх түр хугацаагаар зогсож байгаа юм. Тиймээс Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх парламентийн гаргасан шийдвэрийг хэлэлцэж батлах хүртэлх тус улсын ерөнхий сайд Хван Гё Ан улс орноо удирдах аж.

Тус улсын шүүх парламентийн шийдвэрийг 180 хоногийн дотор хэлэлцэж, батлах ёстой. Тиймээс үндсэн хуулийн шүүх шийдвэрээ хамгийн эцсийн мөчид гаргалаа гэхэд, дараагийн ерөнхийлөгчийн сонгууль ойролцоогоор 2017 оны 2 дугаар сард зохион байгуулагдах гэнэ. Учир нь хуульд зааснаар, ерөнхийлөгч огцорсноос хойш 60 хоногийн дотор дараагийн ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль явуулах ёстой.

Харин өчигдөр буюу бямба гарагт Өмнөд Солонгосын ард иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэн, ерөнхийлөгч Пак Хын Хэ-г шууд огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгууллаа. Ерөнхийлөгчөө шууд огцрохыг шаардсан жагсаал 7 дахь удаагаа болж байгаа нь энэ юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын иргэд ерөнхийлөгч Пак Гын Хэ-г шууд огцруулахыг шаарджээ  
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй