Шууд Chart

Японы эрдэмтэн физиологи-анагаах ухааны салбарт Нобелийн шагналыг хүртлээ

2016-12-12 08:00:00

Өнгөрөгч амралтын өдрүүдэд 2016 оны Нобелийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Японы эрдэмтэн, биологич Ёшинори Осүми физиологи-анагаах ухааны салбарт 2016 оны Нобелийн шагналын эзэн боллоо.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Шведийн нийслэл Стокгольм хотноо болж, нийт 1300 хүн оролцлоо. Ёслолын ажиллагааны үеэр эрдэмтэн Осүми Шведийн хааны гэр бүлийн хамт ёслолын ширээний ард суусан байлаа. Тэрээр анагаах ухааны салбарт автофаги буюу биеийн эсүүд өөрийгөө хэрхэн задалж, буцаагаад эсүүд өөрсдийгөө эрүүл болгож боловсруулах үйл явцыг олж тогтоосон амжилтаараа энэхүү шагналын эзэн болж байгаа юм. Автофаги гэдэг нь өөрөө өөрийгөө идэх гэсэн утгатай бөгөөд эс нь шим тэжээлийн дутагдалтай буюу өлсгөлөн үед энэ үйл явж илүү ажиглагддаг байна.

Уг үзэгдэл нь цөм бүхий эстэй бүх организмд ажиглагддаг юм байна. Үүний ачаар, маш олон эрдэмтэн судлаачид хавдраас эхлээд маш олон өвчнийг анагаах эмчилгээг олж болохоор болж байгаа юм.  Биологич Ёшинори Осүми нь тус улсаас физиологи-анагаахын салбарт нобелийн шагнал хүртсэн 4 дэх эрдэмтэн төдийгүй, нийт Япон Улсын нобелийн шагнал хүртэгсдийн 25 дахь нобелийн шагналтан болж байгаа нь энэ юм.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы эрдэмтэн физиологи-анагаах ухааны салбарт Нобелийн шагналыг хүртлээ  
Үзсэн: 1848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.115.xxx] 2016-12-13 00:12
Ulsuj bgui n I'm uchirtai yum bn l daa

Бидэнтэй нэгдээрэй