Бид авто замын хөдөлгөөнд оролцож байх үедээ, гэрэл дохио хэзээ солигдохыг хүлээж суудаг. Яг солигдох нарийн хугацааг харуулсан гэрэл дохио маш цөөн, бараг байдаггүй гэж хэлж болно. Тэгвэл Германы автомашин үйлдэврлэгч "Ауди" компани машин үйлвэрлэлийн салбартаа анхдагч гэж хэлж болох технологийн дэвшлийг олон нийтэд танилцууллаа. Энэ бол гэрлэн дохио мэдрэгч систем. Өөрөөр хэлбэл танд хэзээ ногоон болон улаан гэрэл асах, солигдох хугацааг хэлж өгөх систем юм.
Хянах самбар дээр байрлах гэрлэн дохионы холболтоор таны очиж буй уулзварын гэрэл хэдэн хормын дараа солигдохыг харуулах учраас жолооч нар хурдаа тааруулан явах боломж бүрдэх аж. Энэхүү системийг одоогоор АНУ-д ашиглаж болох бөгөөд интернетийн утасгүй сүлжээ буюу 4G LTE сүлжээг ашиглан, гэрлэн дохио удирдах төвийн сүлжээтэй холбогдсоноор, систем ажиллана. "Ауди" энэхүү системээ гэрлэн дохионы мэдээлэл хэмээн нэрлэжээ.
Одоогийн байдлаар АНУ-ын Лас Вегас хотноо "Ауди" машинтай 150 гаруй хүн ашиглаж эхлээд байгаа юм. Удахгүй бусад хотуудад болон өөр улс оронд энэхүү системээ нэвтрүүлж, ашиглах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Дашрамд дуулгахад, Германы “Ауди” хувьцаат компани нь “Фолксваген” концернд харьяалагддаг, Бавари мужийн Инголштадт хотод төвтэй үйлдвэрлэгч юм. “Ауди” хэмээх нэр нь тус компанийн үүсгэн байгуулагч Аугуст Хорхын овгоос гаралтай бөгөөд “Хорх” гэдэг нь Германаар сонсох гэсэн утгатай үг юм байна.
| "Ауди" компани гэрлэн дохио мэдрэгч систем нэвтрүүллээ | ||
| Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.