Өмнөд Солонгосын парламент тус улсын ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэхгүй гэх шийдвэр гаргасантай холбоотойгоор тус улсын эдийн засаг гадаад болон дотоод зах зээл дээр тогтворгүй болсон гэж зарим эдийн засагчид тайлбарлаж байгаа. Энэ нь гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр ийм үзэгдэл ажиглагдаж байна гэж сангийн сайд нь мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын төрийн өндөр дээд албан тушаалтнууд, бизнесийн томчуудтай холбогдсон авлига, хээл хахуулийн хэрэг, түүнийг шийдвэрлэх үйл явц, хяналт шалгалттай холбоотойгоор тус улсын эдийн засаг гадаад болон дотоод зах зээл дээр бага зэрэг хэлбэлзэх болсон. Энэ нь ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудалтай холбоогүй гэж тайлбарлахыг чармайж байна. Өнгөрсөн баасан гарагт парламент итгэл хүлээлгэхгүй гэдэг шийдвэр гаргасан ч үүнийг нь Үндсэн хуулийн шүүх 60 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэх ёстой. Энэ хүртэлх хугацаанд улс төрд тодорхойгүй байдал үүсэхтэй холбоотойгоор Солонгосын эдийн засгийн өсөлт урт хугацаандаа удааширсан сул байдал ажиглагдаж болзошгүйг эдийн засагчид сануулж байгаа. Гэвч тус улсын сангийн сайд нь ийм зүйл болохгүй гэдгийг амлаж байгаа юм.
Өнөөдөр өглөө Азийн хөрөнгийн биржүүдийн нээлтийн ханшаар "Кориа Компосит" индекс өмнөх өдрийн хаалтын ханшаас 0,36 хувиар өсч, 2031,95-д хүрсэн байна. Харин вонын америк долларын эсрэг ханш бага зэрэг суларч, 1172-т хүрчээ. Сангийн сайдын хэлж байгаагаар тус улс 1997, 2008 онуудын эдийн засгийн хямралыг давж гарч чадсан юм чинь энэ удаагийн түр зуурын тогтворгүй байдлын үзэгдлийг хамтдаа шийдэж чадна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгчийн найз Чой Сун Сил-ын авлигын хэрэгт тус улсын томоохон корпорациуд болох Самсунг, Хьюндай зэрэг компанийн удирдлагууд холбогдон шалгагдаж байгаа юм.
| Солонгосын эдийн засгийн өсөлт удаашраагүй гэв | ||
| Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.