Шууд Chart

Ираны авиа компани Боингтой худалдааны гэрээ байгууллаа

2016-12-12 14:43:52

1979 онд Иранд болсон Исламын хувьсгалаас Америк Ираны хооронд хамгийн том гэж хэлэгдэхүйц худалдааны гэрээг байгуулсан байна. Тодруулбал, Иран Эйр компани Америкийн Боинг компанитай худалдааны гэрээнд гарын үсэг зуржээ. Иран Америкийн Боинг компаниас 80 ширхэг зорчигч тээврийн онгоц худалдаж авах 16,6 тэрбум долларын гэрээ байгуулжээ.

Энэ гэрээний дагуу ирэх 10 жилд Боинг компани 737 эс болон 777 эс загварын онгоцуудыг Иранд нийлүүлэх юм байна. Өнгөрсөн жилийн 7 дугаар сард АНУ болон бусад улс орнууд Иран улс цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ хязгаарлах болсонтой холбоотойгоор тус улсын эсрэг тавьсан хоригуудаа цуцлахаар болсон юм.

Харин Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн гэрээ, хэлцлүүдийг хурцаар шүүмжилж, Ираны эсрэг арга хэмжээгээ чангатгана гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Гэсэн ч Вашингтон 2 талын энэхүү гэрээг үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа Ираны сайд нарын танхимын гишүүн мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны авиа компани Боингтой худалдааны гэрээ байгууллаа   
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй