Шууд Chart

Истамбулд болсон террорист халдлагын цаана курдууд байж болзошгүй

2016-12-12 16:28:12

Туркийн Засгийн газар өнгөрсөн амралтын өдөр Истамбулд болсон 2 удаагийн халдлагын цаана Курдын салан тусгаарлагчид болон Исламын улс алан хядагч бүлэглэлийнхэн бий гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Хэргийг дахин сануулбал, өнгөрсөн бямба гарагт хөл бөмбөгийн тоглолт болж байсан цэнгэлдэх хүрээлэнгийн 2 талд дэлбэрэлт болсны нэгийг нь амиа золиослогч этгээд үйлдсэн бол өөр нэг газар нь авто машинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч  нийтдээ 38 хүн амь үрэгдсэн байна. Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмус энэ тухай өчигдөр мэдэгдэхдээ “Курдын Хөдөлмөрчний нам энэ халдлагад оролцсон байж болзошгүй.

Гэхдээ үүнийг баттай нотлох баримт олоогүй” гэсэн юм. Тус улсын дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр энэ халдлагын үеэр нийт 30 цагдаагийн офицер, 7 энгийн иргэн болон 1 амиа золиослогч этгээд амиа алдсан гэж байна. Мөн энэ үеэр 155 хүн шархадсан бөгөөд 13 хүнийг уг хэрэгт холбогдуулан баривчилжээ. Туркийн засгийн газрын хүчнийхэн хөрш Сири, Иракт Курд болон "Исламын улс"-ын эсрэг ажиллагаанд нэгдэн оролцож байгаатай холбоотойгоор алан хядагчид ийнхүү Истамбулд террорист халдлага үйлдсэн байж болзошгүй гэж ажиглагчид харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Истамбулд болсон террорист халдлагын цаана курдууд байж болзошгүй   
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй