Шууд Chart

БНСУ АНУ-аас тагнуулын тоног төхөөрөмж нэмж байрлуулах хүсэлт гаргажээ

2016-12-13 08:58:20

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам Умард Солонгосын талаас өсөн нэмэгдэж байгаа аюул заналтай холбогдуулж, ажиглалт тагнуулын тоног төхөөрөмж нэмж байрлуулахыг өчигдөр АНУ-аас хүссэн байна.

Батлан хамгаалах яам нь Умард Солонгост болж байгаа үйл явцад тавих хяналтаа чангатгасан тухай Өмнөдийн төв хэвлэлд онцолжээ. Умард Солонгос Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг турших, Өмнөд Солонгос, АНУ-ын төр засаг солигдох үйл явцаас давуу тал олж авахын тулд цэрэг зэвсгийн аргаар хурцадмал байдлыг нэмэгдүүлж болзошгүй гэж Өмнөд Солонгос таамаглаж, үүндээ үндэслэн Америкийн талд хүсэлт гаргасан болов уу гэсэн таамаг бас байгаа юм байна.

Өмнөд Солонгос одоогоор АНУ-ын пуужингаас хамгаалах системийг Солонгосын хойгт байрлуулахыг зөвшөөрснийхөө төлөө багагүй шүүмжлэлд өртөөд буй. Дээрээс нь дахиад Америкаас тагнуулын техник, технологи нэмж авах нь мөн л шүүмжлэлд өртөх вий гэж албаны зарим хүн мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ АНУ-аас тагнуулын тоног төхөөрөмж нэмж байрлуулах хүсэлт гаргажээ  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [168.126.12.xxx] 2016-12-13 11:42
algiin chinee gazriig yasan ch olon hun halgaaldag yum kkk aimhainuuud . koreagiin ooriin army. buh er hun tseregt alba haan. bas US army hamgaalna ih olon hun baidag boltoi yum bainalee. zondoo US army huvtsastai amerikuud end tendgui yavj haragddag
Зочин [168.126.12.xxx] 2016-12-13 11:43
odoo bas deer n heden yum nemj taviach genee kkk aij uhlee yu. hopit solongosoos gu mon ih aij bainaa

Бидэнтэй нэгдээрэй