Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Энэтхэг улсад албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр өчигдөр Шинэ Дэли хотноо Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээ хийжээ. Хоёр удирдагчийн хэлэлцээний гол сэдэв нь Индонез, Энэтхэгийн харилцааг өргөжүүлэх арга замуудыг нарийвчлан тогтооход чиглэсэн байна.
Жоко Видодо айлчлалынхаа өмнө Индонез, Энэтхэг хоёр батлан хамгаалах, аюулгүй байдал, терроризмтой тэмцэх зэрэг салбаруудад илүү ойр хамтран ажиллах ёстойг тэмдэглэж байсан. Индонезийн хувьд Энэтхэгтэй худалдааны салбарт түлхүү хамтрах сонирхолтой байдаг юм. Энэ үүднээс одоо хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийж байна.
Индонез нь АСЕАН-ы бүс нутагт Энэтхэгийн худалдааны хоёр дахь гол түнш нь болж гарч ирж байгаа орон юм. Хоёр талын худалдаа 2007-2008 онд 6.9 тэрбум америк доллар байсан бол 2014-2015 онд 19.03 тэрбум америк долларт хүрч өссөн байна.
Харин дэлхийн эдийн засгийн орчин, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний ханшийн уналт болон Индонезийн нийт импорт буурсан зэргээс үүдээд 2015-2016 оны хооронд хоёр талын худалдаа эргэлт нь 9 тэрбум орчимд тогтворжсон байна.
| Индонез Энэтхэгтэй худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байна | ||
| Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.