Шууд Chart

Шинэ Зеландын шинэ Ерөнхий сайд эдийн засгийн өсөлтөд гол анхаарлаа хандуулна

2016-12-13 09:19:51

Шинэ Зеландын эрх баригч Үндэсний нам Билл Ийнглишийг ерөнхий сайдаар томилж, тэрбээр өчигдөр Засгийн газрын ордонд тангарагаа өргөжээ.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Билл Ийнглеш эдийн засгийн өсөлт, дэд бүтцийн салбарт гол анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдсэн байна. Өмнө нь Шинэ Зеландын Сангийн сайдаар ажиллаж байсан Билл Ийнглеш засгийн эрхийг авсныхаа дараа энэ мэдэгдлийг хийсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт түүний өмнөх Ерөнхий сайд Жонн Ки Шинэ Зеландын засгийн эрхийг тасралтгүй 8 жил тэргүүлсний эцэст гэр бүлийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон юм. Эрх баригч үндэсний намын зарим гишүүд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг Засгийн газрын олон албыг хашиж байсан Билл Ийнглишийг улс төрийн тавцанд туршлагатай, шинийг эрэлхийлэгч зан байдал нь улс орныг чадварлаг удирдах үндэслэл болсон гэдгийг мэдэгджээ.

Мөн тэд Билл Ийнглишийг Шинэ Зеландын айл өрх бүрт, бизнес эрхлэгчдэд илүү их анхаарал хандуулж, үр дүнтэй бодлого барина гэдэгт итгэж байгаа юм байна. Өмнө нь аж ахуй эрхлэгч байсан, Ромын Католик шашинтай, 54 настай Билл Ийнглиш нь худалдааны болон утга зохиолын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Ер нь түүний боловсрол мэдлэг, улс төрийн туршлага Шинэ Зеландын засгийн эрхийг удирдахад хангалттай тохирно гэж зарим иргэн нь шинэ Ерөнхий сайдаа дүгнэж, сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Зеландын шинэ Ерөнхий сайд эдийн засгийн өсөлтөд гол анхаарлаа хандуулна   
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй