АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ОХУ-ын хакерууд Америкийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг завдсан гэх Тагнуулын төв газрынхаа дүгнэлтийг ор үндэсгүй гэж няцаасан байна.
Тэрбээр "Фокс Ньюс"-т өгсөн ярилцлагадаа "Ардчилсан намынхан ялагдал хүлээсэн учраас энэ мэдээллийг гаргаж байна" гэдгийг онцолжээ. Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Тагнуулын төв газар Оросын хакерууд Трампыг сонгуульд ялахад нь туслахыг оролдсон гэсэн дүгнэлт гаргаснаас Америкийн хэвлэлүүдэд мэдээлсэн юм. ОХУ-ын тал мэдээлэл хакердсан гэх буруутгасан мэдээллийг удаа дараа няцаасан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ардчилсан намын болон Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Хиллари Клинтоны гол туслахын цахим шууданг онилсон хакерын ажиллагааг бүрэн нягтлах үүргийг хууль хяналтынхандаа өгч байсан. "Викиликс" цахим хуудсанд дамжуулж, цахим орчинд оруулсан уг цахим шуудангуудын гол агуулга нь Ардчилсан намынхантай холбоотой байж, сонгуулийн компанитын үеэр шуугиан тарьж байсан юм.
Өнгөрсөн 10 дугаар сард АНУ-ын Засгийн газрын албаны хүмүүс ОХУ-ыг сонгуулийн үйл явцад нөлөөлөх зорилгоор сонгуулийн кампанитыг бусниулахыг оролдсон гэж буруутгаж байсан. Гэвч сая Тагнуулын төв газар нь Оросуудыг Трампыг ялуулах зорилгоор сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэж үзэж байгаагаа мэдэгдсэнээс хойш энэ асуудалд олон улс илүү анхаарч байна гэж Өрнөдийн зарим хэвлэлд онцолжээ. Трампын хувьд Обамагийн хакерын асуудлыг шалгах үүрэг өгснийг дэмжиж байна. Гэхдээ энэ асуудалд ОХУ болон бусад улс орнуудыг мөн хувь хүмүүсийг буруутгах ёсгүйг санууллаа гэж "Би Би Си" агентлаг онцолсон байна.
| Дональд Трамп Тагнуулын төв газрын ОХУ-ын эсрэг дүгнэлтийг няцаав | ||
| Үзсэн: 431 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.