Шууд Chart

Трамп Висконсин мужийн дахин санал тооллогын үр дүнд ялалтаа дахин баталлаа

2016-12-13 11:22:57

Америкийн 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын ялалтыг зарим мужид хүлээн зөвшөөрөх эсэх буюу саналыг дахин тоолох ажлыг "Ногоон нам"-аас санаачилсны дагуу Висконсин мужид дахин санал тоолох ажил дууслаа. Дахин тооллогын үр дүнд Дональд Трамп ялалтаа баталгаажуулж чадсан байна.

Тодруулбал, тэрбээр өрсөлдөгч Хиллари Клинтоныг 22.000 саналаар ялсан гэсэн дүн гарчээ. Трамп энэ мужид цэвэр 162 санал авсан байна. Дахин тооллого өмнөх тооллогын үр дүнгээс 0.06 хувиар өөрчлөгдөж гарсны цаад шалтгаан нь хүний алдаатай үйлдлээс болсон гэж мужийн сонгуулийг зохион байгуулагчид тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, сонгогчид саналын хуудсан дээр алдаатай тэмдэглэгээ хийснээс үүдэн түүнийг нь автомат машин уншаагүй байж болох бага зэргийн алдаанууд гарсан болохыг хүлээн зөвшөөрч байна.

Гэсэн ч энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөргүй гэдгийг ч мөн тайлбарлаж байна. Сонгуулийн санал хураалтын тооллогыг гаднаас хакердаж, үр дүнд нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй гэх хардлагаас үүдэлтэйгээр саналыг дахин тоолох ажлыг Висконсиноос гадна Мичиган, Пеннсильван зэрэг мужид явуулах саналыг "Ногоон нам"-аас тавьсан ч Мичиган дахь дахин тооллогыг холбооны шүүхээс цуцалсан бол Пенсильван мужид үүнийг дэмжээгүй байна.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үр дүнг муж тус бүр баталгаажуулж дуусах эцсийн өдөр юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп Висконсин мужийн дахин санал тооллогын үр дүнд ялалтаа дахин баталлаа   
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй