Шууд Chart

Сирийн арми Алеппо хотыг бүрэн хяналтандаа оруулахад ойрхон байна

2016-12-13 11:27:58

Сирийн Засгийн газрын хүчин болон Оросын Батлан хамгаалах яамны уламжилж байгаагаар тэд Алеппо хотыг бараг бүхэлд нь хяналтандаа оруулах буюу хотыг босогчдоос бүрэн чөлөөлөхөд тун ойрхон байна гэж мэдэгдлээ.

Сири болон Оросын армийн хүчнийхэн өнгөрсөн 11 сарын турш хотыг бүхэлд нь эзлэн авах ажиллагааг эрчимтэй явуулсны үр дүнд ийнхүү амжилт оллоо гэж ажиглагчид үзэж байна. Сири дэх хүний эрхийн байгууллагынхны мэдээлж байгаагаар босогчдын хяналтад байсан хотын зүүн хэсгийн нийт газар нутгийн 97 хувийг Засгийн газрын хүчнийхэн эзлэн аваад байна. Энэ хэсгийн оршин суугчдын хэлж байгаагаар цэргүүд тэдэнд тун ойртож ирсэн, удахгүй орж ирэх байх гэдэг мэдээллийг өгч байна.

Гэхдээ байдал тун хүнд, цус асгаруулсан тулаан үргэлжилж байгаа учир амьд үлдэхийг хүсч, хичээж байгаагаа иргэд ярьж байна. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр сөрөг хүчний 2200 гаруй дайчин зэвсгээ буулган, бууж өгсөн гэж байна. Магадгүй Алеппог чөлөөлөх тулаан сүүлийн шатандаа орсон байж болохыг ажиглагчид энэ үеэр тэмдэглэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн арми Алеппо хотыг бүрэн хяналтандаа оруулахад ойрхон байна   
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй