Америкийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ засаг захиргаагаа бүрдүүлсээр байна. Тэрбээр улсынхаа Дотоод Аюулгүй Байдлын департаментынхаа тэргүүнээр тэнгисийн явган цэргийн чөлөөндөө гарсан генерал Жон Келлигийн нэрийг дэвшүүллээ.
Келли нь АНУ-ын Латин Америк болон Карибийн тэнгисийн орнууд дахь цэргийн үйл ажиллагаа, харилцаанд хяналт тавих үүрэгтэй Өмнөд хэсгийн Командын командлагчаар ажиллаж байсан туршлагатай хүн юм. Тэрбээр нэг удаа Конгрессын сонсголын үеэр хууль бус цагаачид болон хар тамхи АНУ руу орохоос урьдчилан сэргийлэхийн тулд Мексикийн хил дээрх хяналт шалгалтыг чангатгах ач холбогдлын талаар сануулж байсан юм.
Трамп түүнийг энэ албан тушаалд сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа “Келли бол тагнуул болоод бусад агентлагуудын уялдаа холбоог сайжруулах замаар хилийн аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачдын урсгалыг зогсоох нэн шаардлагатай зорилтыг удирдан хэрэгжүүлэхэд хамгийн тохирох, зөв хүн” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Келли нь Трампын шинэ засаг захиргаанд нэр нь дэвшсэн гурав дахь чөлөөндөө гарсан генерал болж байна. Тодруулбал, Трамп Келлигээс гадна Батлан хамгаалах, Тагнуулын агентлагийн дарга асан Майкл Филиниг Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөхөөр нэрийг нь дэвшүүлсэн бол тэнгисийн явган цэргийн бэлтгэл генерал Жеймс Меттисийн нэрийг Батлан хамгаалахын сайдад дэвшүүлсэн юм.
| Дотоод аюулгүй байдлын яамны тэргүүнээр Жон Келлигийн нэрийг дэвшүүллээ | ||
| Үзсэн: 501 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.