Шууд Chart

Орхон аймагт баримлаар хотхон байгуулна

2016-12-13 14:11:55

Орхон аймаг энэ онд шинэ жилийн баяраар мөсөн хотхон байгуулахгүй. Дараа дараагийн жилд ашиглагдах боломжтой байдлыг харгалзан үзэж баримлаар хотхон байгуулах болжээ.

Талбайн чимэглэл, баярын уур амьсгал бүрдүүлсэн хотхон байгуулах ажлыг энэ жил анх удаа Аймгийн зураачдын холбоо хариуцан хийж байна. Өмнөх жилүүдэд уг ажлыг Баян-Өндөр сумын багууд хариуцаж хийдэг байжээ. Мөсөн хотхон нь хайлах, ахиж ашиглах боломжгүй, аюулгүй байдал хангахгүй зэрэг сөрөг нөлөөтэй байдаг учраас баримлан хэлбэрээр хийх нь оновчтой гэж үзжээ. Жил бүр шинэ жилтэй холбоо бүхий баримлууд бүтээснээр 2-3 жилийн дараа хуримтлал үүсч, дараа дараагийн жилүүдэд ашиглах боломжтойн дээр тодорхой хэмжээнд төсөв мөнгө хэмнэх боломж бүрдэх ач холбогдолтой гэж Орхон аймгийн Ерөнхий зураач Д.Батбилэг ярилаа.

Гацуур мод чимэглэх ажлыг хийж байгаа бол өнөөдрөөс баримлын ажлыг эхлүүлсэн байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалын баталсан төлөвлөгөөний дагуу нийт 15 ажил хийхээр бэлтгэл хангагджээ.

Тухайлбал, Амарын талбайн нэмэлт гэрлэн чимэглэл, гэрэлтүүлгийг лед гэрлийн "Анд энерги" компани хариуцсан бол үдшийн цэнгүүн арга хэмжээний цахилгаан хангамжийг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, гэрэлтүүлгийн асалтыг "Эрдэнэт ус" компанид тус тус хариуцуулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймагт баримлаар хотхон байгуулна   
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй