Шууд Chart

“АПУ” компанийн хувьцаа 2.00 хувиар өсчээ

2016-12-13 16:21:05

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 47,780 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 10 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 1 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хөх ган” компани хамгийн өндөр буюу 3.32-иар өссөн бол “АПУ” 2.00%, “Авто импекс” 0.29%-иар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай, 16.99%-ийн хүүтэй 140,397 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 13,053 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 15,362,411,472.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.        

Энэ өдөр MSE ALL индекс 783.41 нэгж болж 0.43%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,369,420,299,610.00  төгрөг боллоо. 

Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“АПУ” компанийн хувьцаа 2.00 хувиар өсчээ  
Үзсэн: 1598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй