Шууд Chart

Эртний хотын туурь болон 1000 гаруй булш олджээ

2016-12-14 09:10:31

БНХАУ-ын археологчид нийслэл Бээжин хотын захын дүүргүүд орших бүс нутгаас эртний Хань гүрний үед буюу манай тооллын өмнөх 25-220 оны үед холбогдох 1000 гаруй булш болон эртний хотын хана байж болох эд өлгийн зүйлсийг олжээ. Ханын өндрийн хэмжээ ойролцоогоор 600 метр орчим байгаа юм. Зарим эд өлгийн зүйлс нь археологчдын тодорхойлж байгаа үеэс ч эртний буюу манай эриний өмнөх 221 онд холбогдож байж болох таамгийг дэвшүүлж байна.

Археологичид булшнаас керамик шаазан, малын шороон баримал, зэс багаж хэрэгсэл болон толь зэрэг бараг 10 мянгаад төрлийн эд өлгийн зүйлсийг археологийн олборлолтын үеэр олж илрүүлжээ. Энэхүү эртний эд өлгийн зүйлс олдсон газар нь нийслэл Бээжин хотын шинээр байгуулагдаад байгаа Тонгжу хэмээх захын хорооллын дүүрэг бөгөөд, төвөөс 24 км орчим зайтай оршдог. Бээжин хотын удирдлагын зүгээс бид энэ долоо хоногт эд өлгийн зүйлсийг нарийвчилж шалган, эргэн тодорхой мэдээллийг өгнө гэдгийг хэлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эртний хотын туурь болон 1000 гаруй булш олджээ   
Үзсэн: 1789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.37.xxx] 2016-12-14 12:28
600 биш 6 метр л байлгүй дээ.
Зочин [183.81.171.xxx] 2016-12-14 11:51
археологийн олборлолт байхдаа яах вэ дээ малтлага судалгаа л гэж ярина шүү дээ. Энэ орчуулагч сэтгүүлч сэтгүүлийн редактор гэж юу ч мэдэхгүй юмнууд байх юмм
Зочин [202.9.40.xxx] 2016-12-14 11:26
600м өндөр хана гэж юу байхав дээ. Ханын үргэлжилсэн урт нь:600метр байлгүй дээ.
Зочин [27.123.214.xxx] 2016-12-14 10:44
Ямар аймаар хана вэ.
hutcdagiin [202.9.43.xxx] 2016-12-14 10:41
haniin undur 600 m yu be odoo ch iim hna bna uu delhiid

Бидэнтэй нэгдээрэй