Шууд Chart

Афган хүүгийн мөрөөдөл биелэж, алдарт хөлбөмбөгчин Леонил Месситэй уулзжээ

2016-12-14 17:04:12

Аргентины алдарт хөлбөмбөгч Леонил Мессигийн өмсгөлийг цагаан, цэнхэр өнгийн уутаар дуурайлган хийж өмссөн 5 настай афган хүүгийн зураг олон нийтийн сүлжээгээр тархаж байсан. Хүүг Муртаза Ахмади гэдэг бөгөөд түүний өмсгөлтэй зураг нь олны танил болсны дараа алдарт хөлбөмбөгчин Месси түүнд өөрийн гарын үсэгтэй хүүхдийн өмсгөл бэлэглэж байсан юм. Харин тэр цагаас хойш бараг жилийн дараа, Муртаза хүүгийн мөрөөдөл биелэж, алдарт тамирчинтай тоглолтынх нь өмнө уулзах завшаан тохиожээ.

Барселона клуб Доха хотод Аль Ахли клубтэй нөхөрсөг тоглолт хийх үеэр, Леонил Месси болон түүний багийн нөхөд хүүг хүлээн авч уулзжээ. Энэхүү гайхалтай үйл явдлыг Катарын дэлхийн цомын тэмцээнийг байгуулах хороо дүрсжүүлж, олон нийтийн сүлжээнд цацсан байна. Тоглолт 5:3 харьцаатай Испанийн багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Месси ч багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулж, эсрэг багийн хаалгандаа гоол оруулсан байна. Муртаза хүү тоглолт эхлэхийн өмнө талбай дээр “Барселона” багийнхны хамт зургаа авахуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афган хүүгийн мөрөөдөл биелэж, алдарт хөлбөмбөгчин Леонил Месситэй уулзжээ  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.189.xxx] 2016-12-14 17:39
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй