Дэлхий дээр үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчний 18%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авдаг байна. Үүний 13%-ийг уламжлалт түлш болох модноос, 3%-ийг уснаас, 1.3%-ийг нарны эрчим үлдэх 0.8% орчмыг нь газрын гүний дулаан, салхи, нар, далайн эрчим хүчийг ашиглан гарган авч байна. Дэлхийн хэмжээнд салхинаас гарган авч болохуйц эрчим хүчний хэмжээ дэлхийн одоогийн эрчим хүчний хэрэгцээнээс 5 дахин, цахилгаан эрчим хүчний хэрэгцээнээс 40 дахин их байна. Ялангуяа далайн эрэг орчмын салхины хурд их байдаг тул далайц гарцтай олон улс орон далайн эрэг дээр салхин парк байгуулдаг. Харин АНУ-д анх удаа Деепватер хэмээх салхин паркийг далай дээр байгуулж, нээлтээ хийлээ. Рөүд Айланд мужид баригдсан энэхүү салхин парк нь нийт 300 сая америк долларын өртгөөр боссон бөгөөд одоогийн байдлаар нийт 5 салхин турбин ажиллаж байна. Салхин турбин генераторууд нь 6 мегаваттын хүчин чадалтай байна. Тиймээс энэ салхин паркаас гарган авах эрчим хүч нь ойролцоогоор 17000 айлыг цахилгаанаар хангах хүчин чадалтай гэсэн үг.
Эх газарт байрладаг салхин паркнууд дунджаар 2 л мегаваттын хүчин чадалтай байдаг. Турбины үйлдвэрлэх эрчим хүч нь салхины хурдны куб зэргээс шууд хамааралтай учир салхины хурд ихсэхэд гарган авах эрчим хүчний хэмжээ асар ихээр нэмэгдэх юм. Деепватер салхин парк нь эх газраас 25-35 км-ийн зайтай байгуулагдсан бөгөөд цаашдаа уг төсөл нь нийтдээ 410 хавтгай дөрвөлжин метр талбайг хамран 400 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон салхин станц болон хөгжих юм. Түүнчлэн салхины эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүч учраас үйлдвэрлэх явцад нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэрэг хүлэмжийн хий ялгаруулдаггүй байна.
| Далайд салхин станц ажиллаж эхэллээ | ||
| Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.