Шууд Chart

Сирийн Алеппо хотын зүүн дүүргээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлнэ

2016-12-15 11:11:14

Сирийн Алеппо  хотын  зүүн  дүүргээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шинэ тохиролцоонд хүрсэн байна. Сирийн аядуу зөөлөн бодлоготой сөрөг хүчний төлөөлөгчид энэ тухай  мэдээлсэн юм. Мөн  тэд  энэ  тохиролцоо ирэх  пүрэв  гарагийн өглөөнөөс эхлэн хэрэгжихийг мэдэгдсэн юм. 

Одоогоор ОХУ-ын зүгээс  энэ мэдээллийг  батлаагүй  байгаа ч  Сирийн Засгийн  газартай ойр "Франс пресс" агентлагийн эх сурвалж  энэ  тохиролцоог  няцаасан байна.  Харин Сирийн удирдагч Башар Асадын  талд дайтаж байгаа дайчдын төлөөлөл "Ройтер" агентлагт  өгсөн мэдээлэлдээ ийм тохиролцоо  хийж  чадсаныг  баталсан  байна. 

Тэрбээр энэ тохиролцооны хүрээнд энгийн иргэдээс гадна босогчид,  тэдний  ар гэрийнхэн ч хотыг орхин явах боломжтой юм байна. ОХУ, Туркийн  талаас санал болгосон нүүлгэн шилжүүлэх тухай өмнөх гэрээ хүчинтэй болсон даруйдаа хэрэгжих боломжгүй болж байсныг энэ үеэр хэвлэлүүд  сануулж байна. 

Өмнөх тохиролцооны дагуу өнгөрсөн лхагва гарагт талууд галаа зогсоож, нүүлгэн шилжүүлэлт хийх боломж олгох ёстой байсан юм. Гэвч үүр цайнгуут зэвсэгт дайчид хүчээ сэлгэж, байлдааныхаа ажиллагааг сэргээж, Сирийн  армийн дайчдын байрлалууд руу дайралт хийж эхэлсэн байна. 

Сирийн Алеппо хотын зүүн дүүргүүдэд 50 гаруй мянган энгийн иргэн, 400 орчим зэвсэгт дайчин байгааг "Би Би Си" мэдээлж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн Алеппо хотын зүүн дүүргээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлнэ   
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй