Америкийн интернэт компани болох "Yahoo" 2013 онд тус компанийн хэрэглэгч нэг тэрбум хүний мэдээлэл алдагдсаныг мэдээлсэн. Гэхдээ энэ хэрэг 2013 онд гарсан юм байна. Тодруулбал, 2013 оны наймдугаар сард хакерууд нэг тэрбум хэрэглэгчийн мэдээлэл хулгайлсан байх магадлалтай гэж үзэх үндэслэл бүхий мэдээлэл илрүүлснээ мэдэгдсэн байна.
Хакерууд yahoo хэрэглэгчдийн нэр овог, төрсөн он, сар, өдөр, гар утасных нь дугаар, цахим шуудангийн хаяг болон нууц үгс бүхий санд нэвтэрсэн байна. Харин зээлийн картууд болон банкны данснуудын мэдээллийн сан гадны халдлагад өртөөгүй гэж тус компаниас мэдэгдэж байна. Мөн энэ халдлага тус компанийн өнгөрсөн есдүгээр сарын 22-нд мэдээлж байсантай холбоогүй гэж баталж байна.
Өнгөрсөн есдүгээр сард тус компани 2014 оны сүүлчийнх шиг хакерууд 500 мянган хэрэглэгчийнх нь мэдээллийг хулгайлсан гэж мэдэгдэж байсан юм. Тус компанийн мэдээгээр хакеруудын хулгайлсан мэдээлэлд хэрэглэгчдийнх нь нэр, цахим шуудангийн хаягаас гадна утасны дугаар, төрсөн он, сар, өдөр, нууц үгс зэрэг байжээ.
Харин энд төлбөрийн картууд болоод банкны дансных нь нууц үгс байгаагүй гэдгийг мэдэгдэж байсан юм. Америкийн "Yahoo" компани нь 1994 онд байгуулагдсан. Тус компанийн хайлтын систем нь дэлхийд хамгийн алдартай, хамгийн ихээр ашиглагддаг юм. Өнгөрсөн зургаадугаар сард Америкийн холбоо харилцааны оператор компани болох Веризон Коммуникэшн "Yahoo"-гийн үйлдлийн бизнесийг 4.83 тэрбум америк доллар худалдан авч байгаагаа мэдэгдсэн. Энэ гэрээ нь 2017 оны эхний хагаст дуусах юм.
| "Yahoo"-гийн нэг тэрбум хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ | ||
| Үзсэн: 488 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.