Шууд Chart

Венесуэл улс 72 цагийн турш хилээ хаажээ

2016-12-15 13:30:00

Венесуэлийн Засгийн газар Колумб, Бразилтай залгаа хилээ 72 цагийн туршид хаах шийдвэрийг гаргаад байна. Энэ тухай  тус улсын Холбоо, мэдээллийн  яамны  сайтад  нийтэлсэн  байна. Колумб болон Бразилтай залгаа хилээ хаахаар шийдвэрлэсэн нь Венесуэлийн мөнгөн тэмдэгттэй холбоотой  асуудал гарахаас  урьдчилсан сэргийлсэн арга хэмжээ  болохыг  мэдээлж  байна.

Тодруулбал, Венесуэлийн үндэсний мөнгөн дэвсгэр болох 100-тийн боливарыг зах зээлийн эргэлтээс хасч байгаа бөгөөд улсын хилээр  энэ мөнгөн дэвсгэртийг оруулахгүй гэсэндээ дээрх арга хэмжээг авч буй юм байна. 

Маргаашнаас эхлэн 100-тийн боливар үнэгүйтэх болж байна. Харин үүний оронд 500, мянга, хоёр болон таван мянга, 10 болон 20 мянгатын мөнгөн дэвсгэртүүдийг өнөөдрөөс гүйлгээнд гаргаж байгаа аж. Тус улсын нийгэм, эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, инфляцийн түвшин өндөр болсонтой  холбоотойгоор ийнхүү мөнгөн дэвсгэртийг сольж, өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэл улс 72 цагийн турш хилээ хаажээ   
Үзсэн: 1296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй