Шууд Chart

Хятадын Ардын банк юанийн ам.доллартай харьцах ханшийг 0.38 хувиар буурууллаа

2016-12-15 15:00:00

Хятадын төв банк буюу Ардын банк юанийн ам.доллартай харьцах ханшийг 0.38 хувиар бууруулах шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Энэ нь АНУ-ын  Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргасантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Хятадын Ардын банк өнөө өглөө америк долларын харьцах ханшийг 6.9289 юань байхаар тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын төв банк  өнгөрсөн оны наймдугаар сард юанийн доллартай харьцах ханшийг гурван хувиар эрс бууруулж байсныг нь мэргэжилтнүүд сануулж байна. Тэр үед  нэг америк доллар 6.20 юаньтай тэнцэж байсныг 6.40 юань болгож байсан. 

Үүнээс болоод дэлхийн хөрөнгийн зах зээл эрс савлаж байсан юм. Харин үүнээс хойш Хятадын төв банк юанийн ханшийг тогтворжуулах идэвхтэй арга хэмжээнүүдиг авч эхэлсэн. Гэхдээ л 2015-2016 оны  өвөл,  өнгөрсөн долоодугаар сард  Хятадын үндэсний  мөнгөн тэмдэгтийн америк доллартай харьцах ханш суларч 6.55 болж  байсан.

Мөн өнгөрсөн аравдугаар сард юанийн ханш дахин суларч, нэг америк доллар 6.67 юань болж байсан юм. Эхний удаад шинжээч мэргэжилтнүүд   экспортоо дэмжихийн тулд Хятадын төв банк ийм алхам хийлээ гэж баталж байсан юм. Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян болон Ардын банкныхан энэ таамаглалыг эрс няцааж байсан юм.

Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтийн америк доллартай харьцах ханш хангалттай удаан хугацаанд тогтвортой байсан юм. Харин 2005 оны зунаас  сулралт эхэлсэн. 

2008 оны намар удаан хугацааны туршид нэг америк доллар 6.8 юаньтай тэнцэх ханшинд байсан. Гэвч 2009 оноос эргэн өсч, 2014 оны нэгдүгээр сард бүр нэг доллар зургаан юаньтай тэнцэж, ханш нь чангарч байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын Ардын банк юанийн ам.доллартай харьцах ханшийг 0.38 хувиар буурууллаа   
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй