Шууд Chart

Дайны үед бэлгийн боолчлолд өртсөн солонгосчуудаас 23 нь амьд сэрүүн байна

2016-12-15 12:16:32

Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны төлөөлөгчид дайны үед цэргүүдийг зугаацуулж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэх талаар 2 талын хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэх амлалтыг дахин баталлаа. Хоёр талын төлөөлөгчид энэ тухай асуудлаар мягмар гарагт Сөүл хотноо хэвлэлийн бага хурал хийж танилцуулсан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Япон, БНСУ-ын дээд албан тушаалтнууд дайны үеийн хохирогч  эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэхээр тохиролцож, гэрээ байгуулсан. Энэ гэрээг хэрэгжүүлэхэд 2 талаас харилцан хүчин чармайлт гаргаж байгаа гэж төлөөлөгчид мэдэгдэж байна.

Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн 7 дугаар сард хохирогч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор сан байгуулж байсан юм. Өнгөрсөн сард энэ сангаас дайны үед бэлгийн боолчлолд өртсөн нийт 46 хүнээс 23 нь гэрээний санхүүжилт хийх үед амьд сэрүүн байсан учир тэдэнд мөнгөн төлбөр өгсөн гэж мэдэгдсэн. Мөн өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэхгүй гэж шийдсэний дараагаар, хамгийн том сөрөг хүчин болох Өмнөд Солонгосын ардчилсан намынхан эдгээр эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилготой гэх 2 талын гэрээг дахин авч үзэхийг засгийн газарт уриалаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дайны үед бэлгийн боолчлолд өртсөн солонгосчуудаас 23 нь амьд сэрүүн байна  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ss [202.131.249.xxx] 2016-12-15 13:49
Санал нэг байна. Бид сүүлийн 80 жилд дайны зовлон амсалгүй их амар амаглан эдэлж байгаа азтай ард түмэн. Ийм сайхан үед Монголчууд хүн чанаргүй гээсэн, хүүхнүүд нь /зарим/ янхан болсон, хөвгүүд нь охин болох шахсан, хүн нь хүнээ барьж иддэг болсон гэж хэлэхэд хол зөрөхгүй байхаа. Дайн хэрэгтэй үедээ хэрэгтэй байж мэдэх шүү.
Зочин [202.72.245.xxx] 2016-12-15 13:05
Орос ах нар туслаагүй бол Монгол эмэгтэйчүүдэд ийм зүйл тохиолдох байсан шүү!!!!!!!!!!!!!!!

Бидэнтэй нэгдээрэй