Монгол Улсын ардын багш Г.Миеэгомбо бурхан боллоо. Тэрбээр 1933 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. Бүрэн дунд сургууль төгсөөд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд очиж суралцан 1959 онд эдийн засагч мэргэжлээр төгсчээ.
Тэрбээр “БНМАУ-ын ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн биш хүрээний роль” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1968 онд хамгаалсан байна.
Харин 1981 онд профессор цол хүртжээ. 1959 оноос Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1960 оноос Эдийн засгийн дээд сургууль, МУИС, Намын дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, проректор, ректор, 1991 оноос Төр, нийгэм судлалын академийн захирал, 1992 оноос Монгол-Японы “Говь” төслийн хэсгийн дарга, 1998-2001 онд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн захирал, 2001 оноос хойш тус сургуулийн Эдийн засгийн сургуулийн зөвлөх багшаар ажиллаж байжээ.
Дашрамд дуулгахад ардын багш Г.Миеэгомбо нь УИХ-ын гишүүн М.Энхболдын аав билээ. Намынхаа даргад өрсөлдөж буй М.Энхболдын аав нь бурхан болсон тул намын их хурал гэнэтийн шалтгаанаар 14 цаг хүртэл хойшилжээ.
Монгол Улсын ардын багш Г.Миеэгомбо бурханы оронд одлоо | ||
Үзсэн: 3471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.