Шууд Chart

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөлөө

2016-12-15 15:10:00

АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн систем 2015 оны 12 дугаар сараас хойш анх удаагаа бодлогын хүүгээ өсгөөд байна. Төв банкны нээлттэй зах зээлийн хорооны энэ оны хамгийн сүүлчийн хуралдаанаар энэ шийдвэрийг гаргаад байна. Энэ дагуу тус улсын бодлогын хүүг жилийн 0.5-0.75  хувь болгож нэмэгдүүлсэн байна.

Америкийн бодлогын хүү өмнө нь 0.25-0.5 хувь байсан юм. Мөн тус хорооны гишүүдийн ихэнх нь ирэх онд АНУ-ын төв банкны бодлогын хүү гурван удаа өсч 1.375 хувьд хүрэх магадлалтай гэж үзэж буй юм байна. Америкийн холбооны нөөцийн систем өнгөрсөн 2015 оны 12 дугаар сард бодлогын хүүг 0.25-0.5 хувь болгосон юм.

Харин 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас болж бодлогын хүүг хамгийн бага буюу 0-0.25 хувь болгон бууруулж байсан билээ. 


Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөлөө   
Үзсэн: 959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй