АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын аминд хүрэхийг завдсан Их Британийн иргэнд 12 сар 1 өдөр шоронд хоригдох ял оноосон байна. Өдгөө 20 настай Майкл Сэндфорд нь өнгөрсөн 6 дугаар сард Лас Вегаст болсон Трампын сонгуулийн компанит ажлын үеэр хамгаалалтын албаны цагдаагын бууг булаан авч, Трампад халдахыг завджээ.
Гэхдээ тэрээр сэтгэцийн өөрчлөлттэй буюу эрүүл бус гэсэн онош тогтоогдсон юм. Өчигдөр болсон шүүх хурлын үеэр түүний эрүүл мэндийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял оноожээ. Хүүгийн ээж “Майкл өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж, буруугаа ойлгож байгаа гэж шүүгчдийн өмнө тайлбарлажээ. Мөн цагдаагийн галт зэвсгийг булаан авч, хүний аминд халдахыг завдсан этгээдэд оноосон ял гэхэд харьцангуй зөөлөн байсныг өмгөөлөгч нь хэлж байна.
| Трампын биед халдахыг завдсан этгээдэд 1 жил шоронд хоригдох ял оноолоо | ||
| Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.