Дархан хотын дулаан хангамжийн 50 орчим хувийг хангадаг төв магистрал 600-гийн шугаманд гэмтэл гарсан байна. 20 гаруй жил болсон энэ шугамыг засч шинэчлэхэд 4.7 тэрбум төгрөг шаардагдах юм байна.
Дархан хотын хэрэглэгчид тэр дундаа хуучин Дархан хорооллын иргэдийг хангадаг энэ шугаманд дөрөв дэх удаагаа гэмтэл гарч байна. Дархан дулааны сүлжээ компанийн ажилчид гэмтлийг илрүүлэхээр шуурхай ажиллаж буй юм байна.
Дулааны магистрал шугам нь 1993 оноос хойш ашиглагдаж байгаа, ашиглалтын хугацаа хэтрээгүй ч хэмжилтээр ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Өнөөдөр гарсан гэмтлийн тухайд одоогийн байдлаар дулаан хангамжид ямар нэг доголдол үүсээгүй, гэмтлийг бүрэн илрүүлж хэмжээг нь тодорхойлсны дараагаар шаардлагатай тохиолдолд дулааны хязгараалалтыг хийхээр болсон байна. Дулаан хангамжийн магистрал шугамыг шинэчлэхэд 4.7 тэрбум төгрөг шаардлагатай.
| Дулаан дамжуулах магистрал шугамд гэмтэл гарчээ | ||
| Үзсэн: 428 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.