Шууд Chart

Гарааны бизнесийн компаниудыг дэмжих төсөл хэрэгжиж байна

2016-12-15 15:49:12

Facebook, google, snapchat зэрэг бидний амьдралыг өөрчилж байгаа эдгээр компаниуд анхандаа хэн нэгний санаа бодол төдий л байсан. Бодлоо бодит болгохоор шийдсэн залуус энэ бүгдийг ажил хэрэг болгосноор дэлхийн эдийн засгийг өөрчлөх хэмжээний том компани болсон гэдэгтэй хэн ч маргахааргүй болсон байна. Монголын залуучуудад ч мөн ийм боломж бий. Үүнийг нь дэмжих бодлогыг төр, ТББ-ууд хамтран хэрэгжүүлж байна.

Шинэ технологи, инноваци шингээсэн оновчтой бизнесийн санааг хэрэгжүүлснээр тухайн бизнес улс орон, бүс нутгаар хязгаарлагдахгүй дэлхий даяар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулж амжилтад хүрэх боломж нэгэнт бий болсон байна. Орчин үед интернетийн нөлөөгөөр зарим төрлийн бизнесийн зах зээл хил хязгааргүй болсны жишээг энд олныг дурдаж болно.

Энэ бол 21 дүгээр зууны бизнесийн хэв загвар. Гэхдээ энд гол тоглогч байхын тулд хамгийн чухал нь оновчтой санаа хэрэгтэй. Санаагаа бодит болгож гарааны компани байгуулах нь дараагийн шат. Гарааны бизнес бүр амжилттай болдоггүй. Ихэнх компаниуд нь бизнесийн шалгарлын явцад дампуурдаг. Харин үүнээс онцгойрсон нэг л санаа магадгүй улс орны хамгийн том татвар төлөгч корпорациудын нэг болох магадлал бий. Тиймээс гарааны компаниудын хөгжилд дэлхий нийтээр анхаарал хандуулсаар байна.

Гарааны бизнесийг дэмжих зорилго зорилтууд Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Энэ хүрээнд ХНХЯ, олон улсын байгууллагуудтай хамтран гарааны бизнесийг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа юм байна.
     


Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гарааны бизнесийн компаниудыг дэмжих төсөл хэрэгжиж байна   
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй