Шууд Chart

“Монгол орны хөрс судлал” Үндэсний эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2016-12-15 15:57:35

“Монгол орны хөрс судлал” Үндэсний эрдэм шинжилгээний 2-р бага хурал өнөөдөр Хөдөө, аж ахуйн их сургуульд боллоо. Энэ хуралд хөрс судлалын эрдэмтдээс гадна, салбарын яамны төлөөллүүд оролцсон юм. Хүнсний ногооны хаягдлаар бордоо үйлдвэрлэж хөрсөө хамгаалах боломж байгааг судлаачид танилцуулж байна.

Байгаль орчны мэдээлэл, сургалт судалгааны төвийнхөн сүүлийн 3 жил органик хог хаягдал болох хүнсний ногооны хаягдлаар бордоо үйлдвэрлэх боломж байгааг судалж гаргаж иржээ. Тэд хүнсний ногооны хаягдлаас гаргаж авсан бордоотой хөрсөнд бууцай ургуулж туршсан. Үр дүнгээс нь харахад энгийн  хөрсөнд ургасан бууцайнаас өсөлт нь 17 хувь илүү байжээ.

Манай орны мал сүргийн бүтэц зөв биш учраас бэлчээрийн доройтол үүсч байна. Ямаан сүргийг олноор өсгөсөөр байвал хөрс бэлчээрээ цаашид авч үлдэж чадах уу гэдэг нь хүндхэн сорилттой нүүр тулна. Эрдэмтдийнхээ судалгааны ажлыг шүүрээд авч, иргэдийнхээ сэтгэлгээ, хандлагыг ч гэсэн өөрчлөх хэрэгтэйг байна гэж ШУА-ийн академич, доктор профессор Д.Доржготов ярьж байна.Судлаачдын амжилттай туршигдсан ажлуудыг бодитой ажил хэрэг болгох нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байгааг ч ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн тэнхимийн багш А.Буянбаатар анхааруулж байна.  

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 78 хувь нь цөлжсөн гэсэн судалгаа бий. Тиймээс шийдвэр гаргах түвшинд хөрс хамгааллын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа эрдэмтдийг дэмжиж хамтран ажиллах нь чухал байгаа юм.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Монгол орны хөрс судлал” Үндэсний эрдэм шинжилгээний бага хурал боллоо   
Үзсэн: 1797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй