Шууд Chart

Археологийн олдворуудыг Германд илгээнэ

2016-12-15 16:08:47

Ховд аймгийн музей, Ховд их сургуулийн Түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан хадны гурван ширхэг оршуулгын олдворыг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн судалгааны төвд шилжүүлэн өглөө.

Эдгээр олдвор нь 2008 оноос хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрт хийгдсэн 10-аад хадны оршуулга малтлагын явцад олдсон байна. МЭӨ XIII зуун болон дундад зууны үед хамаарах олдворуудыг Герман улсад ДНК болон цаг хугацаа тогтоох шинжилгээнд явуулах аж. 2014 онд ХИС-ийн багш судлаачид Ховд аймгийн Мөнххайрхан, Мөст суманд судалгааны малтлага хийж, хүний  бүтэн  араг  яс, хөдсөн дээлний хэсэг, модон  авс, эмэгтэй  хүний  богтого, малгайны  үлдэгдэл сэлтийг илрүүлсэн байна. Эдгээр олдвор нь XIII зуун болон дундад зууны үед хамаарагдаж магадгүй гэж үзэж  буй аж.

Судалгааны  хариу 2017 ондоо багтаж гарна гэдэг мэдээллийг археологчид өгч байна. Өмнө нь 2015 онд мөн л Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг "Үзүүр гялан" гэх газраас олдсон хадны оршуулгыг АНУ-д он цаг тогтоолгоход X зууны үед хамаарах 18-25 насны эмэгтэй хүн гэсэн   хариу өгч байсан юм.

Ховд аймгийн нутаг дэвсгэрээс 2008 оноос хойш хадны 10-д оршуулга малтлага судалгааны явцад олдсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Археологийн олдворуудыг Германд илгээнэ  
Үзсэн: 1748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.189.xxx] 2016-12-15 20:54
erguulj avahaa martavaa
Зочин [202.9.42.xxx] 2016-12-15 19:47
Hovdiin erdemted hehe. Barag tonotsiim bishu. Germany sergeen zaswaraar unendee sain bish, toosiig ni gowson bolool yawuulna da
Даваахүү [103.26.193.xxx] 2016-12-15 19:08
МЭӨ XIII зуун гэдэг нь зөв үү
Зочин [59.153.114.xxx] 2016-12-15 18:16
Sda german ruu yvsan sergeeh gej yvsan gants oldvor ergej ireegfvi bgaaasdhee eniigeee bolichuul ytsiin
Зочин [103.212.117.xxx] 2016-12-15 16:40
ЗӨВ ШҮҮ
Зочин [202.179.23.xxx] 2016-12-15 18:39
амаа хамхиад архи гудраад ,бөхөө үзээд,зохиолын дуугаа сонсоод хэвтэж бай.

Бидэнтэй нэгдээрэй