Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд шинээр томилогдсон. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрчим хүчний байгууллагуудтай танилцсанаар ажлаа эхлүүлж байгаа уг хорооны удирдлагууд өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Тус хорооны ерөнхий зохицуулагч бөгөөд дарга А.Тлейхан тэргүүтэй ажлын хэсэг 2016 оноос эхэлсэн нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд уг станц нь нийт 32274 ширхэг нарны модулийн тусламжтайгаар жилд 14.1 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Ингэснээр 20.000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой ажээ. 10 мвт нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Дархан Дулааны цахилгаан станц, Дархан дулааны сүлжээ, Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компаниудын үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж байгаа асуудлыг сонслоо.
Зохицуулах хорооны хуулиар хүлээсэн хэд хэдэн үүрэг байдаг. Хамгийн чухал нь хэрэглэгчдийг дээдэлсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан байх бөгөөд үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцаж үүрэг чиглөл өгсөн байна. Эрчим хүчний зохицуулах хорооны шинээр томилогдсон удирдлагууд маргааш Эрдэнэт хотод ажиллах ажээ.
| Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллалаа | ||
| Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.