Германы парламентын доод танхим улсынх нь том компаниуд цөмийн хог хаягдлыг устгахад 24.6 тэрбум америк доллар төлөх тухай тогтоолын төслийг баталжээ. Германы Засгийн газар 2022 он гэхэд цөмийн эрчим хүчний станцуудаа шат дараатайгаар ашиглалтаас гаргахаар төлөвлөж байгаа юм.
Японы "Фукушима дайчи" атомын станцад байгалийн гамшгийн улмаас доголдол гарсны дараа Германы эрх баригчид энэ шийдвэрийг гаргасан. Германы парламентын өчигдөр баталсан хуулийн төслөөр Засгийн газар болон цөмийн эрчим хүчний дөрвөн компани цөмийн цахилгаан станцуудаас цацраг идэвхт хог хаягдлыг зайлуулахад гаргах тус бүрийн зардлыг тооцоолж гаргажээ.
Энэ хуулиар Германы Засгийн газар цөмийн хог хаягдлыг түр хадгалах агуулах болон бүр мөсөн устгах газрыг нь хариуцахаар болсон байна. Мөн цөмийн эрчим хүчний станц эзэмшигч компаниуд нь Засгийн газрынхаа байгуулсан санд 24.6 тэрбум америк долларыг төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Гэхдээ энэ хуулийн төслийг цаашид хэрэгжих эсэхийг өнөөдөр Германы парламентын дээд танхим санал хурааж, шийдэх юм байна.
| Германы компаниуд цөмийн хог хаягдал устгахад 24.6 тэрбум америк доллар зарцуулна | ||
| Үзсэн: 782 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.