АНУ-ын сошиал сүлжээний тэргүүлэгч компани "Фэйсбүүк" хэрэглэгчдийнхээ дунд хуурамч мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаарх хуурамч мэдээлэл сошиал сүлжээгээр маш хурдтай тархаж, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэсэн шүүмжлэл гарсны дараа "Фэйсбүүк" компани өөрийн флатформ дээрх мэдээлэл түгээлтэд хяналт тавихаар шийдвэрлэсэн байна.
![]()
"Фэйсбүүк" баримт мэдээлэл шалгагч гадны байгууллагуудын хуурамч, бодит бус гэдгийг нь баталсан мэдээллийг шууд “маргаантай” гэсэн ангилалд оруулах юм байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид нь мэдээллээ дамжуулах үедээ мэдээллийн агуулгаа батлах хүсэлт илгээх юм байна. Мөн фэйсбүүк хэрэглэгчид энэ хуурамч мэдээлэл гэж өөрийн зүгээс дүгнэсэн мэдээллийг ч мэдээлэх боломжтой болох юм байна.
"Фэйсбүүк" компани энэ арга хэмжээг эхлээд АНУ-д хэрэгжүүлж, дараа нь бусад улс орнуудад нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
| "Фэйсбүүк" хуурамч мэдээлэл тархахаас сэргийлэх арга хэмжээ авна | ||
| Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.