Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Сирийн Алеппо хотноос нүүлгэн шилжүүлсэн иргэдийн дундаас хамгийн эмзэг бүлэгт багтахаар хүмүүсийг хүлээж авахад бэлтгэж байгаа тухайгаа мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, Туркийн Засгийн газар хүнд нөхцөлд байгаа хүүхэд болон өндөр настай хүмүүсийг хүлээж авъя гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна.
Сиритэй хил залгаа оршдог Турк улс Европыг чиглэсэн дүрвэгсдийн хямралыг зохицуулахад голлох үүрэгтэй оролцож байгаа юм. Мөн Турк нь Сирийн эрх баригч дэглэмийг унагах зорилготой Сирийн босогчдын тэмцэлд дэмжлэг үзүүлж, Алеппо хотод гал зогсоох асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийсэн байна.
Анкарагийн хувьд Сирийн иргэний дайнаас дайжсан олон мянган дүрвэгсдийн ачааллыг хуваалцах тал дээр дорвитой алхам хийхгүй байна гэж Өрнөдийн орнуудад шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ удаад ч Ерөнхийлөгч Эрдоган Өрнөдийн зарим улс орнууд нэг ч дүрвэгч авч чадахгүй гэж хэлэх юм. Гэтэл бид мянга ч бай хамаагүй хүлээж авъя гэж хүмүүнлэгийн нөхцөл байдалтай уялдуулж, дүрвэгсдэд харьцангуй зөөлөн бодлого барьж байгаа шүү гэдгээ дахин сануулсан байна.
| Эрдоган: Турк Алеппогоос нүүлгэсэн дүрвэгсдээс хүүхэд, настнуудыг хүлээн авна | ||
| Үзсэн: 1812 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.