Шууд Chart

МАН-ын даргад Н.Энхболд өрсөлдөхгүй

2013-10-29 16:14:24

МАН-ын XXVII Их хурал үргэлжилж байна. Тэд өнөөдөр намын даргаа сонгох юм. Намын даргад Их хурлын төлөөлөгч Б.Ганхуяг Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг, Орхон аймгийн төлөөлөгч н.Одгэрэл Ж.Энхбаярыг нэр дэвшүүлэв. Харин МУ-ын ерөнхий сайд асан Д.Содном М.Энхболдыг нэр дэвшүүллээ. 
 
Тэгвэл дөнгөж сая намын даргын өрсөлдөөнд оролцоно хэмээн хэвлэлээр бичигдэж байсан УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нэрээ татлаа. Тэрээр “МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Хvн чанар бүхнээс эрхэм” гэсэн байна. Мөн өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын даргад нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр "Энэ бол хэн нэгэн хүн дарга болох асуудал биш. Мөн намын гишүүдийн ч асуудал биш. Үүнийг их өргөн хүрээнд харах ёстой. Монгол төрийн бодлогыг үндсэндээ сүүлийн 100 орчим жил тодорхойлж, авч явж буй намын хувьд их хурал бүр нь түүхэн болдог. Нэг ёсондоо намын их хурлаас гарсан шийдвэр бүхэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг. Хариуцлагатайгаар хэлэхэд би намын даргад нэр дэвшихгүй.Энэ бол яг өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж гаргасан миний шийдвэр юм" гэх тайлбарыг өгсөн юм. 
 
 Одоогийн МАН-ын дарга Ө.Энхтүвшин “МАН-ын дарга УИХ-ын гишүүн хүн байх ёстой ” гэсэн байр сууртай байгаа аж.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

МАН-ын даргад Н.Энхболд өрсөлдөхгүй  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй