Японы ерөний сайд Шинзо Абэ энхийн гэрээ байгуулах асуудалд шинэ хандлага хэрэгтэй тухай мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай хамтарсан бага хурал хийхдээ энэ тухай мэдэгджээ. Японы ерөнхий сайдын хэлж байгаагаар, талууд яриа хэлэлцээний явцад Курилын цуваа арлын өмнөд хэсгийн арлууд дээр хоёр орны иргэд хамт оршин суух боломжийг хэлэлцсэн байна.
Мөн, “Эдгээр арлууд дээр өмнө нь амьдарч байсан, мөн одоо амьдарч байгаа хүмүүс харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны үндсэн дээр хамт аж төрж, ажил хөдөлмөр эрхэлж, арлуудын ирээдүйн талаар хамт бодох, сэтгэх боломж олдоно гэдэгт би итгэж байгаа, иймээс бид сая эдгээр арлыг хамт аж төрөх, цэцэглэн хөгжих бүс болговол яасан юм бэ? гэдгийн талаар ярилаа, энэ бол миний чин зүрхний хүсэл, үүнийгээ сая би Оросын ерөнхийлөгчид хүргэлээ” гэж Японы сайд нарын танхимын тэргүүн хэлсэн байна.
Шинзо Абэ, Курилын өмнөд арлууд дээр амьдарч байсан японы иргэдийн энхийн гэрээ байгуулах хүслийг Оросын төрийн тэргүүнд уламжилсан гэдгээ дурьдлаа. Японы ерөнхий сайдын үзэж байгаагаар, Курилын арлууд дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах онцгой дэглэм тогтоох хэрэгтэй аж. Гагцхүү аж ахуйн үйл ажиллагаа явуулах онцгой дэглэм тогтоосноор энхийн гэрээ байгуулах асуудалд чухал алхам болно гэдгийг Шинзо Абэ цохон тэмдэглэж, "Путин бид хоёрын үзэл бодол энэ тал дээр нийлж байгаа нь туйлын чухал" гэв.
| Шинзо Абэ энхийн гэрээ байгуулах асуудалд шинэ хандлага зайлшгүй тухай мэдэгдлээ | ||
| Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.