Филиппиний ерөнхийлөгч Дутерте Давао хотын захирагч байхдаа цагдаа нарт үлгэр дууриалал үзүүлэхийн тулд гэмт хэрэгтнүүдийг хороож байсан гэдгээ хүлээснийх нь төлөө тус улсын парламент түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж магадгүй талаар “Ройтерс” агентлаг уламжилж байна.
“Энэ бол ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлсэн хэрэг төдийгүй Үндсэн хуулинд зааснаар онц хүнд гэмт хэрэг, хүмүүсийг хоморголон устгахыг үүнээс өөрөөр хэлэх аргагүй, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнд итгэл үзүүлж болох уу?” гэж Филиппиний нэг сенатч хэлсэн байна. “Ройтерс” агентлагийн мэдээгээр, парламентын доод танхимын 297 гишүүний дөнгөж 50 нь Дутертегийн эсрэг хандлагатай, санал хураалт болох тохиолдолд Дутертег огцруулахад санал хүрэхгүй гэнэ. Филиппиний удирдагч өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, "Давао хотын захирагч байхдаа “Хэрвээ би чадахгүй юм бол өөр хэн хийх юм” гэдгийг цагдаа нарт ойлгуулахын тулд биечлэн гэмт хэрэгтнүүдийг хороож байсан" гэдгээ хүлээсэн юм.
Өдгөө 71 настай Родриго Дутерте энэ оны 6 дугаар сарын 30-нд Филиппиний ерөнхийлөгч болсон, өмнө нь тэрбээр 22 жилийн турш Минданао арлын өмнөд хэсэгт орших Давао хотын захирагчаар ажиллаж байсан. Тэрбээр хатуу арга хэмжээ авч, хотын гудамжийг гэмт бүлэглэлүүдээс цэвэрлэж, ард иргэдийн амжиргааг сайжруулсан ийм хүн. Дутерте ерөнхийлөгч болсноор улс оронд гэмт бүлэглэлүүдийн эсрэг өргөн цар хүрээтэй, хатуу ширүүн ажиллагаа өрнөсөн, тийм ч учраас шүүмжлэгчид Дутертегийн засгийн газрыг хэт их хүч хэрэглэсэн, олон хүнийг шүүхгүйгээр цаазалсан гэх хэрэгт буруутгадаг.
| Дутертед итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт болж магадгүй | ||
| Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.