Манай хойд хөрш ОХУ-д 2016 онд вакцинжуулалтын дараах хүндрэлийн тоо 164 хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувиар өссөн талаар "Известия" сонин янз бүрийн эх сурвалжид тулгуурлан уламжилж байна.
Сеченовын нэрэмжит Москвагийн анагаах ухааны их сургуулийн профессор Алла Миндлины үзэж байгаагаар, энэ нь вакциныг буруу хадгалсан, гарах эрсдлийг урьдчилан тооцоолоогүй, мөн өвчтөний хувийн онцлогоос хамааралтай гэнэ. Бусад эх сурвалжуудын үзэж байгаагаар, вакцинжуулалтын дараах хүндрэлийн гол шалтгаан нь янз бүрийн вакцин хэрэглэдэг, сүүлийн үед вакцинжуулалт олныг хамрах болсон, хүн бүр вакциныг дур мэдэн хийлгэх болсон явдал юм байна.
ОХУ-ын Эрүүлийг хамгаалахын орлогч сайд Николай Брикогийн хэлснээр, сүүлийн үед Оросын нутаг дэвсгэрт вакцинжуулалтын дараах хүндрэл мэдэгдэхүйц бага гарах болжээ. Энэ нь вакцины чанар сайжирсан, вакцинжуулалтыг тооцох арга барил шинэчлэгдсэнтэй холбоотой гэдгийг орлогч сайд хэлжээ. 2016 онд ОХУ-д 55,5 сая хүнд ханиадны эсрэг вакцин хийсэн бол 2015 онд энэ тоо 44,9 сая байжээ. 2016 оны 11 сарын байдлаар Мэргэжлийн хяналтын газар дархлаажуулалтын дараах хүндрэл гарсан тухай 327 гомдол ирсэн байна.
| ОХУ-д 2016 онд вакцинжуулалтын дараах хүндрэлийн тоо өсжээ | ||
| Үзсэн: 563 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.