Шууд Chart

Путин хоёр орны хувьд хамгийн чухал нь энхийн гэрээ байгуулах явдал гэдгийг онцоллоо

2016-12-17 14:06:12

Оросын хяналтад байгаа Курилын арлууд дээр эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа эхлүүлэх тусгай механизм бий болгох нь Орос, Японы хооронд энхийн гэрээ байгуулах асуудлын шийдвэрийг ойртуулах алхам болох нь дамжиггүй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна.

Тэрбээр өчигдөр Японд хийсэн 2 хоногийн айлчлалынхаа төгсгөлд тус улсын ерөнхий сайд Шинзо Абэтэй хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдлээ. Тэрбээр энд хэлсэн үгэндээ, хоёр орны хувьд хамгийн чухал нь энхийн гэрээ байгуулах явдал гэдгийг онцолсон байна.

Путины хэлж байгаагаар, хоёр орны хувьд эхний ээлжинд энхийн гэрээ байгуулах асуудал, тэрнээс биш эдийн засгийн харилцааг бэхжүүлэх нь гол зорилтын нэг мөн ч гэлээ эн тэргүүний биш, хэрвээ Орос, Япон хоёр энхийн гэрээ байгуулчихвал хоёр орны хооронд эдийн засгийн харилцаа аяндаа бэхжээд ирэх юм байна.

Путин өөрт нь Курилын арал дээр амьдарч байсан япон иргэдийн захиаг өгсөн гэдгийг хэлж, "Би захиаг уншсан, эдгээр хүмүүст Курилын аралд очихыг, өмнө нь очихыг хориглодог байсан газруудад очихыг зөвшөөрүүлэх тал дээр чадах бүхнээ хийнэ" хэмээн амлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Путин хоёр орны хувьд хамгийн чухал нь энхийн гэрээ байгуулах явдал гэдгийг онцоллоо  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй