БНАСАУ тус улсын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын заалтыг дагаж мөрдөх ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. Тэрбээр ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас буухын өмнөх сүүлийн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгджээ.
“БНАСАУ миний сэтгэлийг маш их түгшээж байна, ялангуяа тус улс цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа нь үнэхээр түгшээж байна” гэж ноён Бан Ги мун хэллээ. Аюулгүйн зөвлөл Умардуудын энэ үйл ажиллагааг таслан зогсоохын тулд багагүй хүч чармайлт тавьсан, энэ онд лгэхэд энэ сэдвээр 10 хуралдаан хийснийг Бан Ги мун санууллаа. “Аюулгүйн зөвлөл аль нэг асуудлыг ингэж их идэвх зүтгэлтэй хэлэлцэж байсан түүх бараг байдаггүй, Аюулгүйн зөвлөл Умардын эсрэг хориг тогтоох 5 тогтоол баталсан, хамгийн сүүлийнхийг өнгөрсөн 11 дүгээр сард баталсан, Солонгосын хойгийн хурцадмал байдал, Зүүн Хойд Азийн бүс нутагт ноцтой үр дагавар дагуулж болно” гэж Олон улсын байгууллагын тэргүүн цохон тэмдэглэлээ.
Мөн тэрээр, Пхеньянд хандаж, олон улсын хэм хэмжээг, тэр дотор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхийг уриаллаа. БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилттай холбоотой тус улсын эсрэг эхний хоригийг 2006 онд тогтоосон. 2016 оны 9 дүгээр сард Пхеньян цөмийн 5 дахь туршилтаа хийсэн, үүний дараа Аюулгүйн зөвлөл хатуу чагна хориг тогтоох тогтоолын төслийг боловсруулж эхэлсэн ч АНУ болон Хятадын зөрөөтэй байр сууринаас болж сунжирч, эцэст нь 11 дүгээр сарын 30-ны өдөр 2321 тоот тогтоол баталсан. Гэтэл Пхеньян энхийн зорилгод хиймэл дагуул хөөргөх эрхтэй, өөрөө өөрийгөө хамгаалахын тулд цэргийн туршилт хийх эрхтэй гэх үндэслэлээр Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг үл тоомсорлож байгаа юм.
| НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхийг уриаллаа | ||
| Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.