Шууд Chart

Эмнэлэг хоорондын чирэгдэл багасна

2016-12-18 08:56:53

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэн эрүүл мэндийн байгууллагын шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэгээс санаачлан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УГТЭ, УНТЭ, ХСҮТ, БГДЭМТ, БЗДЭМТ, СХДЭМТ, СБДЭМТ, ХУДЭМТ, ЧДЭМТ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас Мишээл зэрэг эмнэлгүүдийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, менежер болон тус эмнэлгийн удирдлага, эмч нарын төлөөлөл нийт 40 гаруй ажилтан оролцсон юм.   Хэлэлцүүлэгээр эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэхэд  яаралтай тусламжийн эрэмбэлэн ялгалтын цар хүрээний чухлын зэрэглэл,  эрүүл мэндийн байгуулагын эмч мэргэжилтний эмчилгээ оношилгоо, эмнэлзүйн удирдамж мөрдөлт, тусламж үйлчилгээтэй холбоотой хууль эрхзүйн тушаал шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахад тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх үйл ажиллагааг сайжруулахад  эмч мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын байрны сургалтыг зохион байгуулан явуулахад хамтарч ажиллахад бэлэн байгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц,Төмөр-очир  онцолж  хэллээ. Хэлэлцүүлэгээс эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэхэдэмчээс эмчид илгээх мэдээлэлийгутсаар болон цахим хуудсаар солилцох, эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай амь насанд аюултай тохиолодолд өмчийн хэлбэр болон шатлал харгалзахгүйгээр хамгийн ойр эмнэлэгт  тусламж үйлчилгээг үзүүлэхүйл ажиллагаа болон цаашид эрүүл мэндийн байгуулагуудын шатлал хоорондын хамтарсан уулзалтыг үечилсэн байдлаар зохион байгуулах талаар санал зөвлөмж гаргаж, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлэхээр болсон байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмнэлэг хоорондын чирэгдэл багасна   
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [119.40.103.xxx] 2016-12-19 09:31
iim uur zuuriin aduudalaa tsegtselehgui bol deguur huraldaad yamarch uurchlult garahgui dee.ene huraldaj bgaa darga nar bodit baidaliig ogt medehgui ,gazar deer ni irj muzeegui humuus bgaa daa
zochin [119.40.103.xxx] 2016-12-19 09:28
hogiin arhichidaa emneleg deer zuuj abch irehgui baibal tuslamj heregtei ubchtunduu uilchleh bolomj hed dahin nemegdene. SUULIIN UED JIJUURT GARCH BAIHAD HUMUUS AJILAA TARAAD BIEE UZUULEHEER EMNELEGT IRDEGEE BOLIMOOR YUM.HIBIIN EMNELEGTEI BAYACHUUD SHIG L DARALTAA UZUULIE,TOLGOI UBDUUD AJLAA TARAAD IRLEE CH GEH SHIG.Jijuuriim hugatsaand yaraltai tuslamj uzuuleheer ajilladag bolhoos ambulatoriin uzleg hiideggui gedgiig oilgomoor yum.Tegeed achaalal nemegduulcheed muuhai aashtai ch geh shig.orchnoo meder,yum unsh bolobsor gej helmeer bna
alt [103.229.123.xxx] 2016-12-19 02:06
Baga tusnaaliin ajiltan ajilchid ihk muuhkai aasn haritsaatai bdag snuu hunees menge enge hehksen hool goridson humuus ihkebchilen . Ene ni ajiliin tsag urt tsalin baga bdagtai holbootoi yum snig
Kkk [202.70.46.xxx] 2016-12-18 20:53
Ovoodoo 1990 onoos hoish anh udaaga iim hunleg asuudal heleltsej bn.shuu bayarlalaa
zochin [88.179.25.xxx] 2016-12-18 19:29
bi 1996ond muhar olgoi ovdood turgen duudsan chiny ter tergen dotor arvaad ovchton deerees ny bi nemegdeed ynj buriin emnelegeer orj humuusee taraagaad l ganc jijig turgenii tergend hecuuhen bas dotop ny toroh geed ovdoj bgaa jiremsen eh yvj baij bilee .odoo ene uilchilgee oorchlogdson bolov uu
зочин [66.181.190.xxx] 2016-12-18 17:58
Эмнэлэг рүү зүглэхээс ч зүрхшээдэг дээ. Харин Цогцэцэг сайд овоо санаачлагатай ажиллаж байгаа юмуу даа.

Бидэнтэй нэгдээрэй